Facebook 2012 оны 3 дугаар сарын 15-нд хаагдана
| Нийтэлсэн : 2011-12-13 08:17:34 |
|
|
| Нийтэлсэн : 2011-12-13 08:17:34 |
|
|
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 176
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 327
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 349
Ta heden sard tursun be ..?
1-r sard turugsud : ih husel ermelzeltei,yumand nuhatstai handdag,hund zaah blon huneer zaalguulah durtai,hunii aldaa blon sul taliig olj hardag ch chimeegui ungurdug,shuumjleh tal deer sul,sharguu buteelch,ehelsn ajlaa duusgaj bj l sanaa n amardag,uhaalag,tsewerch ba emh tsegtstei,medremjtei,yumiig gunzgii boddog,gadnaas n harahad duu shuu bagatai blowch setgel hudulsn uedee terneese ogt uur bolj huwirdag,nileen hasher zantai,niigmiin idewhi undur,bieiin eserguutel sain blowch haniad tomuu amarhan tusdag,hairaa ilerhiilehdee nileed hetsuu blowch romantic taldaa,huuhded hairtai,neg itgesn hundee uhen uhtle unench baij chaddag,joohon yumnas bolj hardalt uusgeh n ih ..ene sard tursun humus n nas ahih tusam ulam dur bulaam boldgoro dawuu taltai,ineemtgii,neg ineehere zogsohoo meddgu .. :P
2-r sard turugsud : chadwarlag hiiswer setgegch,yumig hiiswerlen uur untsguus harah durtai,uhaalag,olon aashtai buguud aash n olddoggui muu taltai,nileen ichimhii taldaa,shudarga,uurigu bus busdiig iluu hundetgedeg,zorilgoo ali hediin togtoochihsn bdag,erh chuluutei bhiig ermelzeldeg buguud erh chuluug n haah yum bol niled eserguitsel uzuulne,heterhii medremjteigese blood amarhan daramtand urtdug,uurlasn baidla amarhan ilerhiildg,demii zuild durguitseh n elbeg,nztai bloh durtai ch tim amarhn nztai bldoggui,zuruud taldaa,husel muruudlu olj chaddg,dotroo romantic ch terniige ogt gargadaggui ..
3-r sard turugsud : busdiig tatah chadwartai bguud busdad nuluu uzuulj chaddg,ichimhii hasher,nuutslagdmal,unench saihn setgeltei ba uruwch,enh amgaland durtai ba uuru ch Taiwan bhiig ermelzeldeg,busad humuus taniig oilgohod hyalbar,tusch,uurlah n howor,naidwartai itgej bloh hun,hunt and hundetgel uzuulwel ta butsaagad mash saihn handdg,busdad unelguu ugugch,shartai,yumiig heterhii saihnaar tusuuluh;busdiin anhaarlin tuwd bh durtai,aylald durtai,hugjmiin taliin awyas saitai,onts gots goid zuild durgui ..
4-r sard turugsud : idewhtei,shiidwer gargah n hetsuu,busdad nuluulj chaddg,busdiin anhaarlin tuwd bh durtai.bolowson,busdiin setgel sanaag urgudug,busdiig hairlaj busdad anhaarla handuulj chaddg,bariin zurhtei buguud yumnaas aih n howor,adal yawdald durtai.eyeldeg saihn setgeltei,setgel hudlul ih,basgui zuruud,erch huchtei,yaruu nairagch buguud huniig uurin uyan hatan ugseere hailuulj chadahuits,gadnah bgaa baidal shge bish buguud dotroo urgelj sainii araas mug setgej yavj bdag,hudulguuntei,busdiig yatgaj chaddg,tolgoi blon tseejni uwchind urtumtgoi,mash
5-r sard turugsud : zuruud ba chuluun zurhtenguud,setgeliin tenhee ih,haan hurts,busdad nuluulj tatah uwidastai,yumiig gunzgii mederdeg,bie galbiriin homsdoltoi ch uhaan tugs,uurin bair suurind bat zogsdog,5r sard turugsdiig yatgahad ur dun barag olddoggui,amarhan uurladag buguud ter doroo l taiwshirch chaddg,yumiig des daraalaltai setgedeg,muruuduh durtai,neg durlasan yumiga nasan turshda shohoorhoj yawdag,zun sowin ihtei,yumiig urguulan bodohdoo sain,margaldah chadwar sain,heruulch taldaa,bieiin tamiraar hicheelleh durtai,sulhan amisgaatai,uran zohiol uran zuragt dulamtgai,aylah durtai,urelgen ..
6-r sard turugsud : alsiig harj chaddg,saihn setgeler handahd ted durtai bdag,uujim setgeltei nam duutai,medremtgii,guilgee uhaantai,yumand teenegelzuur,yamagt yumnii hamgiin sainiig songodog,zan aash togtworgui,nargianch,hoshin zuild durtai,yariasag,margahda sain,nuhursug,engiin,muruudumtgii,setgel n amarhan emzegledeg,hentei herhen naizlaha meddeg,haniad hureh n amarhn,olon yanziin huwtsas umsuh durtai,zuruud,ajil heregt buteelch ..
7-r sard turugsud : hamtda bhad uidhargui,nuutslag,oilgohd berh aashtai,hen negni baharhal bolj yawdg,ner hund nileed undur,amarhan taiwshirdag,taiwan,amia hicheegch,unench,humuusin medremjiig anhaardg,nuhursug,setgel hudlul ihtei,olon aash gardagdg tul uridcilan taahad berh,tsetsen,yumnd esergutseh n baga,busdad bieiin blon setgeliin ulger duurialal boldg,hasher zantai,hetsuu zuil tednd tun howor tul buh l zuiliig bloh estoi gej bodoj urgelj hj duusgadg ..
8-r sard turugsud : nargiand durtai,eyeldeg ba busdad sanaa tawidag,zorigtoi,busdiig herhen taiwshruulha meddg,heterhii saihn setgeltei,magtaalin ugnd durtai,ontsgoi suld hiiimoritoi,bagahan yumig amarhn harddg,gyarhai ajigch,anhaaral bolgoomjtoi,mash hurdan setgedeg,uran zurag,hugjimiin awyastai,medremtgii hedii ch aar saar zuiliig toodoggui,hunii hairiig tatam,bieiin eserguutsel sul,huntei nzlah durtai ..
9-r sard turugsud :eyeldeg ba buult hiih n amarhn,bolgoomjtoi,hunii aldaag zaaj zasah durtai,shuumjlehde sain,tanihgui hundee duugai hedii ch am halwal sain yarina,amgalan taiwan,nariin nuhatstai,uilanhai,sain ajildag,medremtgii,oi sanamj sain,saihn setgeltei enerengui,yamagt naidaj blohuits,uhaalag ba medleg undur,medeelel olon huraadag,oilgotstoi,setgel hudlul gargah n howor,medremjee yamagt nuuhig hicheedeg ..
10-r sard turugsud : yariasag,yumnii goliig barisn zuild durtai,dotoor setgelin blood gadaad goo uzesgelentei,enerengui,nz nuhuddu mash ih anhaaral tawidag,yamagt nz nuhudtei boldg,busdiig tatah chadwartai,uurt n hairtai hund iluu ih hairtai,muruudumtgii,olon taliin sanal gargadag,shiidemgii,asuuhgui l bol howorhon tusaldag,setgel hudlul ih,zun sowin uneheer ih,tuhtai
11-r sard turugsud : mash olon sanaa gargadg,huchtei zunch,zan aash sain,nuts ihtei,ugend durtai,oilgohod berh,zuw setgedeg hosgui humuus,hunii nuutsig yaj ilruulhee meddg,twecheertei,baga yaridg ch nuhursug,magtaalin ugiig yuman chinee toodoggui,zurhtei,urgelj tolgoid n yamr negen zuil ergelddeg,zuruud,amarhan gomdood bdaggui,suld hiimorlig,tumur shig humuus,mash gunzgii hairladag ..
12-r sard turugsud : unench saihn setgeltei,eh oronch,tewcheergui yaruu,ermezeltei,togloom bur bas bus hariltsan idewhtei,hamtdaa bhad uidhaargui,niigemseg,busdiin anhaarlin tuwd bh durtai,magtaalin ugend nugasgui,shudarga,yamr negen huuramch baidal gargdadaggui,nargiand durtai buguud tuunige ch sain mederdeg,hunii hundetgeliig oilgodog,erhiig n haagad bga zuild unen golooso durgui,soniuch ..
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 935
| Дэлхийн тайлагдаагүй нууц:ХҮНИЙ ЯСАН НУУРЫН НУУЦ |
|
Энэтхэгийн Гималайн уулын бүсэд Рубкан гэдэг нуур байдгийг хүний ясан нуур гэцгээдэг ажээ. 1942 онд нэг хэсэг ойн эргүүлийн цэргүүд далайн түвшнээс дээш 4800 метрийн өндөрт байх Рубканы нуураас санаадгүй тохиолоор нэг томоохон хэмжээтэй оршуулгын нүх олсонд дотор нь 200 гаруй хүний хүүр тарааж хаясан байжээ. Тэр оршуулгын нүхийг олж нээснээс хойш хүний ясан нуурын нууц ямагт дэлхийн олон орны эрдэмтдийн толгойн өвчин болсоор ирсэн байна. ХЭРГИЙН ЭЗЭН МӨСӨН MӨНДӨР БАЙСАН БОЛОВ УУ? Германы Хайдербургийн их сургуулийн соёлт хүн төрөлхтөн судлалын эрдэмтэн Ульям Сакс эрдэм шинжилгээ хайгуулын анги авч энэ өндөр уулын нууранд очиж цуцалтгүй хүчин чармайлт гарган хайгуул хийгээд эцэстээ үнэмшилтай тайлал гаргажээ. Эрдэмтэд эдгээр хүнийг үхэлд хүргэсэн зүйл бол түүхэнд хамгийн аюул дагуулсан нэг удаагийн их хэмжээний мөсөн мөндрийн дайралт байжээ гэдгийг олж тогтоожээ. Байгалийн хүн судлалын эрдэмтэн Оримбей "эдгээр амиа алдагсад цөм толгойн ясандаа гэмтэл авсан атлаа биеийн бусадхэсгийн араг яс нь гэмтэж бэртээгүй байсан болохоор лавтай дээрээс унаж ирсэн зүйл тэднийг үхэлд хүргэсэн гэж баттай тогтоож болох байна. Үүнийг бид нэг удаагийн их хэмжээний мөсөн мөндөр бууснаас болжээ гэж үзэж байгаа юм" гэсэн байдаг. Бүр ч гайхалтай нь эрдэмтэд бас Гималайн уулын нутгийн эмэгтэйчүүдийн түгээмэлдуулдаг эртний нэг дуунд нэгэн хилэн бадарсан эмэгтэй бурхан түүнийг уурлуулсан хүн төрөлхтөнд "төмөр мэт нягт хатуу" мөсөн мендер буулгасан гэж гардаг болохыг олж сонссон байна. Тийм болохоор эрдэмтэд энэ их хэмжээний месен мөндөр энэ аюулт явдлын хэргийн эзэн байсан байх магадлал тун ч өндөр юм гэж таамагласан байлаа. ХЭЛМЭГДЭГЧИД НЬ ХЭН БАЙГАА БОЛ Эрдэмтэд хүний ясан нуурын хажуугаас шилэн гарын бугуй, бэлзэг, жад, арьсан гутал, хулсан таяг зэрэг эд зүйл олсон нь үхэгсдийн дотор олон эмэгтэй хүн байсныг харуулдаг ажээ. Маш олон хүн эдгээр хэлмэгдэгсдийн хэн байсныг тодруулах гэж оролдсон байна. Үхэж үрэгдэгсдээс ДНК-ийн дээж аваад судалж үзээд эрдэмтэд тэдгээр үхэж үрэгдэгсдийн хооронд маш ойрхон төрлийн холбоо хэлхээ байсныг тогтоосон байна. Тэдгээр үхэж үрэгдэгсдийн яс үс нь том товируун, биеийн байр байдал нь харьцангуй сайн байсан тул эрдэмтэд тэднийг тэгш тал газраас энд хүрч ирсэн Энэтхэгийн ариун мөргөлчид, түүнээс уулархаг нутгийн уугуул оршин суугчид биш байжээ гэж үзжээ. Түүнээс гадна бас, мэргэжилтний таамгаар бол энэ бүсэд багцаалахад бас өөр 600 гаруй хүүр мөн л цас мөсөнд дарагдаж бүрхэгдсэн, ухаж олж гаргаагүй байгаа байх гэнэ. Тэд хэн байв? Юунаас болж үхэж үрэгдсэн бол? Эдгээр асуудал аанай л өнөөг хүртэл тодорхой хариултгүй байсаар байна. Тайлбар: Рубкан нуур Рубкан нуурыг бас хүний ясан нуур гэдэг, Энэтхэгийн хилийн дотор Гималайн уулын бүсэд оршино. Хүмүүс эндээс хэдэн зуун хүний яс үс олж нээсэн бөгөөд тэдгээр үхэж үрэгдэгсдийн үхлийн учир шалтгаан хийгээд чухам ямар хүмүүс байсан болохыг хүмүүс эрж хайж мөрдөж мөшгөсөн байна. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 256
| Дэлхийн тайлагдаагүй нууц: Бермудын гурвалжин |
Бермудын гурвалжин гэдэг нь Атлантын далайн Бермудын бүлэг арал, Маяами болон Сан Хуаны гурван залгаа шугамаас бүрдсэн гурвалжин бүс бөгөөд Бермудын чөтгөрийн гурвалжин гэгддэг байна. Бүрэн бус тооцоогоор бол зөвхөн 20 дугаар зууны 50-иад оноос өнөөг хүртэл хэдхэн арван жилд 100 гаруй хөлөг онгоц, 30 гаруй нисэх онгоц, 1000 гаруй хүн энэ гурвалжин тэнгисийн бүсэд ор сураггүй алга болсон байна. Осол болгоны дараа холбогдох газрууд нь тэр дор нь их хэмжээний хүн хүч илгээж газар дээр очуулан эрэл хайгуул, аврах ажиллагаа явуулсан боловч нэг ч хэлмэгдэгчийн цогцос олоогүй бөгөөд ул мөргүй алга болсон нисэх онгоц болон хелөг онгоцуудын үлдэгдэл сэгийг огтхон ч илрүүлээгүй ажээ. САНСАР ОГТОРГҮЙН ДАЛД НУУЦГАЙ ХҮЧИН ЮМ БОЛОВ УУ? Чөтгөрийн гурвалжин нь угаас харь гаригийнхан тэнгисийн ёроолд байрлуулсан хүчирхэг дохиоллын систем, эдгээр дохиоллын системүүдийн гаргадаг дохио нь хөлөг онгоц болон нисэх онгоцуудын жолоодлогын системииг ноцтои самууруулан саатуулж, хүний мэдрэлийн системийг бусниулан, хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд аяндаа зөв зүйтэй чиглэлээ алддаг гэж зарим хүн үздэг байна. Үүний үнэн эсэхийг нотлохоор Америкийн эрдэмтэн төрөл бүрийн орчин үеийн техник хэрэгслийн тусламжтайгаар туршилт хийхээр нэг сөнөөгч онгоцоор Бермудын тэнгисээр түргэн зуур нисэн өнгөрөх гэсэн байна. Тэгээд цэргийн онгоц осолдож бие бүрэлдэхүүн загасны хоол болжээ. Бас зарим эрдэмтэн Бермудын чөтгөрийн гурвалжинд тохиолддог хачин жигтэй хэрэг явдлуудыг хар нүхтэй холбож үздэг байна. Хар нүх гэдэг нь од эрхсийн дундах тэдгээр ашдын одны маш өндөр соронзон орон хэт нягтширал бүхий ховх сорох үзэгдлийг хэлдэг байна. Тэр хэдийгээр нүдэнд үзэгдэхгүй боловч харин бүх л зүйлийг агшин зуур сорж залгидаг ажээ. Тэгээд маш олон эрдэмтэн Бермудын гурвалжинд нисэх онгоц хөлөг онгоц ул мөргүй алга болдог хэрэг явдлыг сансар огторгуйн хар нүхний үзэгдэлтэй тун ч адилхан үүсдэг гэж үздэг байна. ЗҮЙЛ БҮРИЙН ҮЗЭЛ БОДОЛ Зарим эрдэмтэд Бермудын гурвалжингийн жигтэй нууцгай хэрэг явдлыг дэлхийн соронзон оронтой холбоотой гэдэг байна. Бермудын гурвалжинд тохиолддог зүйл бүрийн хачин жигтэй хэрэг явдлууд дотор луужин төөрч гацах явдал байнга гардаг нь хүмүүс түүнийг газрын соронзонгийн гажиг үүсдэгтэй холбож үзэхэд хүргэдэг ажээ. Зарим эрдэмтэн бас Бермудын гурвалжинд гардаг гажил төөрөгдлийн хэрэгявдал ньтунгалагогторгуйн түргэн урсгалтай нягт холбоотой гэдэг байна. Тунгалаг огторгуйн түргэн урсгал гэдэг нь нэгэн зүйл маш онцгой салхи бөгөөд ийм салхи огторгуйн өндөрт үүсээд, тэр салхины хурд тодорхой хэмжээнд хүрвэл салхины чиглэлийн өнцөг өерчлөгддег үзэгдэл үүсдэг байна. Ийм гэнэтийн салхины хурд чиглэл өөрчлөгдөхдөө ямагт бас дэд авиа дагалдуулан үүсгэдэг ба нисэжяваа онгоцтүүнтэй мөргөлдвөл асар хүчтэй доргин донсолж, тэр бүү хэл бут үсэрдэг ажээ. Ойрын жилүүдэд өөр бас хүмүүс Бермудын тэнгисийн бүсэд дахин давтан гардаг хэрэг явдлуудыг чөтгөрийн хөлөг онгоцтой холбоотой гэж үзэх болжээ. 1993 оны 7 дугаар сард Англи Америкийн хамтарсан хайгуулын анги энэ тэнгисийн бүсийн усан доор 1000 метрийн гүнд нэгхөлөгонгоц илрүүлсэн нь хурд нь аль ч орны одоо байгаа аливаа онгоцнуудаас хол илүү байсан гэнэ. Хожим магадлан тогтоосноор энэ өдер ямар нэг хөлөг онгоц энэ бүсэд үүрэг гүйцэтгэсэн явдал огт байгаагүй, өөрөөр хэлбэл энэ хөлөг онгоцыг ерөөс хүн төрөлхтөн бүтээгээгүй эд байсан болохоор хүмүүс түүнийг чөтгөрийн хөлөг онгоц гэж нэрлэсэн байлаа. Хожим нь хүмүүс дахин олон удаа түүнийг олж үзсэн ба түүнтэй хурд хүчээ сориод удаа бүр ялагдал хүлээжээ. Тайлбар: Бермудын тэнгисийн бүс Атлантын далайн баруун хойд хэсэгт орших дэлхийн хамгийн хойд талын шүрэн арлын нэг, 7 гол арал 150 гаруй жижиг арал болон хадан хясаанаас бүрдэнэ. Загас хэлбэртэй дүрс үүсгэсэн байдаг. Дандаа хөлөг онгоцууд энэ орчны тэнгисийн бүсэд ул мөргүй алга болдог болохоор Бермудын чөтгөрийн гурвалжин гэж нэрлэгджээ |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 294
| Дэлхийн тайлагдаагүй нууц: Гитлерийн хас тэмдэг |
Фашистын толгойлогч Адольф Гитлерийн нацистуудад өөрийн биеэр зурж төлөвлөж өгсөн намын туг нь улаан хүрээтэй цагаан тойрог дотор хар енгөтэй "хас" тэмдэг голд нь байрлуулсан байдаг. Гитлер "Миний тэмцэл" номдоо "Улаан өнгө нь манай энэ хөдөлгөөний нийгмийн утга чанарыг бэлэгдэж байгаа бөгөөд цагаан өнгө нь үндэсний үзэл санааг бэлэгдэж байгаа юм. "Хас" тэмдэг нь аричуудын ялалтын төлөө тэмцлийн үүрэг зорилгыг бэлэгдэж байна" гэсэн байдаг. Гэвч Гитлер "хас" тэмдгийг сонгож авсан учир шалтгааны тухайд олон зүйлийн яриа тайлбар гарсаар иржээ. ЭРХ СҮРИЙГ ШҮТЭН ДЭЭДЭЛСЭН ГЭХ ЯРИА Америкийн эрдэмтэн Роберт Феиний үзэхээр бол Гитлер багаасаа эрх сүрийг эрхэм болгож, сүр хүчийг машид хөөцөлдөн эрмэлздэг байжээ. Гитлерийг бага байхад гэрийнх нь хажууд нэгэн эртний хуучин мөргөлийн сүм байсан бөгөөд уг сүмд очих зам дээр, чулуун худаг дээр, хуврагуудын олбогсуудал дээр, бассүмийн ахлагчийн өмсгөлийн ханцуйн дээр цөмд нь "хас" тэмдэг байдаг байж гэнэ. Гитлер сүмийн ахлагчийн эрх сүртэй байдлыг ихэд биширдэг, тэгээд "хас" тэмдгийг нь сүмийн ахлагчийн эрх сүрийн бэлэгдэл гэж үзээд, өөрийгөө хэзээ нэгэн өдөр мөнөөх сүмийн ахлагч шиг эрхэм дээдийн эрх сүртэй болох юмсан хэмээн мөрөөддөг асан болохоор хожим "хас" тэмдгийг нацистуудын бэлэг тэмдэг болгон сонгож авсан гэж үзсэн байдаг. НАЦИСТ НАМЫН ХОС S ҮСЭГ ГЭХ ЯРИА Зарим хүмүүс энэ тэмдгийг нацист намын нэрийг дагуулж зохиосон гэдэг байна. Нацист намын нэр нь бүтнээрээ "Төрийн нийгмийн нам" гэх бөгөөд герман хэлэнд "Төр" болон "нийгэм" гэдэг хоёр үгийн эхний үсэг нь S болохоор энэ хоёр S үсгийг хөндлөн давхарлаж тавихад "хас"-ын дүрсийг үүсгэж байгаа юм гэдэг байна. Шинэ ариун дуганы морьт хороо гэх яриа Бас еер нэг зүйлийн яриа байдаг нь Гитлер шинэ ариун дуганы морьт хороо гэдэг нэртэй еврейн эсрэг байгууллагын нөлөөнд ихэд автсан байжээ. Энэ байгууллага Ари нар бол хамгийн шилдэг үндэстэн болохоор цэвэр цусаа зайлшгүй хэвээр хадгалах хэрэгтэй. Тэгж баймаажин дэлхий ертөнц итгэл эрмэлзлэлтэй байх болно гэж үздэг байжээ. Энэ нь Гитлерийн үзэл санаатай нэгэн адил байсан хэрэг юм. Энэ байгууллагыг үүсгэгч нь нэг шашин дэлгэрүүлэгч, зурхайч хүн байсан бөгөөд тэрээр цагтаа Гитлер бол дэлхийг донсолгосон хүн болж чадна гэж урьдчилан хэлсэн гэдэг. Гитлер үүнийг сонсоод машид баярласан бөгөөд уг байгууллагын бэлэгдэл тэмдэг нь "хас" байсан болохоор хожим Гитлер намын туг тэмдгийг бий болгохдоо энэхүү тэмдгийг сонгон авсан гэлцдэг. Дэлхий аврах арми гэгч яриа 20 дугаар зууны 30-аад оны үед Германы нацист намыг бишрэн дагагчид даруйхан нэгэн бэлэгдэл тэмдэг олж түүгээр өөрсдийгөө цэвэр цусны ари хүн гэдгээ төлеөлүүлэх хэрэгтэй гэж байжээ. Тэгээд Гитлерийн гарын хүн болох Херман Горин гэгч газар доорхи бункерт Гитлерт эртний аричуудаас үлдэж ирсэн нэгэн эдийг үзүүлжээ. Гитлер түүнийг үзмэгцээ дээр нь сийлж зурсан арийн цэрэг эрийн илд дээрх "хас"-ыг олж харжээ. "Хас"-ыг (зөв эргэлттэй) илдийн ишэн дээр сийлсэн байсан бөгөөд илдийг эргүүлж үзэхэд (буруу эргэлттэй) хас болсон бөгөөд Гитлер түүнийг ахин дахин харьцуулж үзээд шийдэж чадахгүй эргэлзсээр байсан гэнэ. Энэ үед Горин түүнд хэлжээ. Буруу эргэлттэй "хас" нь Хятадын бурханы шашны шүтлэгтнүүд Авид бурханыг шүтэж энгэртээ зүүдэг сахиусан тэмдэг байсан юм гэсэнд Гитлер шуудхан (зөв эргэлттэй) "хас"-ыг сонгож нацистын бэлэг тэмдэг болгон түүний арми ертөнцийг аврах арми мөн хэмээн илэрхийлсэн гэдэг. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 651
| Үхсэн хүн амь оржээ |
Түүнийг гэнэт амь ороход хажууд байсан хоёр ажилтан сүнс хэмээн бодсон байна. “Амь орсон хүний гэр бүлийнхэн анх эмнэлэгт дуудлага өгч, цогцос хадгалах газар оруулсан. Харин төд удалгүй цогцос гэнэт амь орж, хүйтэн газраас гаргахыг хашгирсан” гэж эмнэлэгийн ажилтан хэлжээ. Гэнэт амь орсон эр цогцос хадгалах газар бараг 24 цаг байжээ. С.Отгонбаяр |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 274
| Дэлхийн тайлагдашгүй нууц: Наполеон өөд болсны нууц |
Наполеон бол Францын түүхэнд алдар суутай нэгэн. Тэрээр цагтаа цэрэг захиран баруун Европ, төв Европын ихэнх газар нутгийг эзэлж Европын эх газрыг эрхшээн дагуулжээ. 1815 оны 6 дугаар сарын 18-нд Наполеон Гутеругийн тулалдаанд бүх цэрэг нь хөнөөгдөөд, бууж өгснөөр Сант Крена арал дээр цөлөгджээ. Наполеон тэнд 6 жил хоригдлын амьдралаар амьдарч, сүүлдээ 1821 онд нас баржээ. Наполеоны үхлийн шалтгааны талаар хүмүүс олон зүйлийн сэжиг таавар гаргаж, яриа хэлэлцүүлэг, судалгаа шинжилгээ хийсэн боловч өнөөг хүртэл хэн хүн үнэмшихээр дүгнэлт гаргаж чадаагүй ажээ. ТАХЛААР ӨВЧИЛЖ ҮХСЭН ҮҮ? Наполеон ходоодны хавдраар үхсэн вдэг бол хамгийн эртний хамгийн -.гээмэл ярианы нэг. Шалтгаан нь 3 зүйл байдаг. Нэгд хорт хавдар бол тэднийхний удам дамжсан өвчин, хоёрт Наполеон өөрөө өөрийгеө хавдар туссан гэж ямагт үздэг байсан, гуравт нийтийн дунд тархсан яриагаар бол цогцост задлан шинжилгээ хийхэд судлаачид түүний ходоод ялзарсан, элэгний хэсэгтээ бичил хавдартай, бусад дотор эрхтнүүд нь хэвийн байсныг тогтоосон гэдэг. Тэгтэл 20 дугаар зууны 50-иад оны эхээр Наполеон ходоодны хавдраар үхсэн гэдэг дүгнэлтийг хэсэг хүмүүс гэнэт няцаасан байлаа. Тэд Наполеон алс холын Египет болон Ливийг дайлж явахдаа нэгэн зүйл халуун бүсийн хижиг евчнөөр халдварлаж, дараа нь эмчлүүлж эдгэсэн боловч цөллөгөнд байхад нь хуучин өвчин нь сэдэрчдүүний амь насыг авч одсон байна гэж үзжээ. Бас зарим хүн Наполеон Сант Крена арал дээр хавтгай дэлгэрсэн элэгний өвчнөөр үхсэн гэж ихэд итгэлтэйгээр ярьдаг байна. ХУЙВАЛДААНААР АЛАГДСАН ГЭДЭГ ЯРИА 1982 оны эхээр Швейцарийн эмч хордлого судлаач эрдэмтэн Стаин Фушуфуд өөрөө Наполеоны өвчний түүхийн архивийг ажил хэрэгчээр судалж, Наполеоны хэдэн ширхэг үсний химийн бүтцээс Наполеоны биен дэх арсений (гүнцэл) агуулга жирийн хүнийхээс 13 дахин их байсныг тогтоосноо мэдэгдсэн байна. Үүнээс тэр Наполеон гүнцэлд аажмаар хордож үхсэн байна гэсэн дүгнэлт хийжээ. Харин хамгийн сэжигтэй этгээд бол түүний урдын туслагч хүн, дайны талбарт гоц гойд гавъяа байгуулаагүй болохоор түүний анхааралд өртөөгүй нэг жанжин Монторон байсан гэнэ. Монторон Наполеоны амьдралын өдөр тутмын хэрэгцээтэй зүйлийн хангалтын ойр зуурыг хариуцдаг байсан бөгөөд түүний жич хэрэглэдэг усан үзэмний улаан дарсанд бага хэмжээгээр гүнцэл хийдэг байсан нь Наполеоныг аажим аажмаар хордуулж үхүүлжээ. Дээрх дүгнэлтийг нотлохоор Францын эд цуглуулан хадгалагч Фейш "Америкийн Наполеон судлалын нийгэмлэг"-ийн 10 түүхчийн туслалцаатайгаар Наполеоны толгойн үсийг Холбооны мердөн шалгах товчооны мэдээлэгчид өгч шинжлүүлснээр Наполеоны үхлийн шалтгааны нууцыг олж тогтоох гэж оролджээ. Гэтэл мэргэжилтний шинжилгээний дүнгээс үзвэл Наполеон гүнцэлд хордож үхсэн гэсэн дүгнэлт огтхон гараагүй ажээ. Тийнхүү Наполеоны үхлийн шалтгаан эгнэгт судлаад эс барагдах сэдэв болсон байна. Тайлбар: Наполеоны бунхан Наполеоны авсыг Парисын алдарт жанжнуудын ордонд тавьсан байдаг. Наполеон Сант Крена арал дээр нас барсны дараа Франц Англи хоёр олон удаа хэлэлцээд эцэстээ 1840 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Наполеоны шарилыг ялалтын гулдан хаалгаар оруулж энд авч иржээ. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 232
| Атлантын далайд асар том эргүүлэг |
Атлантын далайд асар том хэмжээтэй хоёр эргүүлэг үүсчээ. Далайд үүсэх эргүүлэг нь хоёр өөр темтратуртай ус мөргөлдснөөс үүсдэг байна. Гэхдээ Атлантын далайд үүсээд байгаа энэ эргүүлэг нь далайн усны давсны өөрчлөлтөөс үүссэн байж магадгүй аж. 400 километрийн диаметр бүхий энэ асар том усан эргүүлэг нь 1мсекундийн хурдтай байгаа юм. Энэ нь далайн усны жирийн урсгалаас илүү хурдтай байна гэж судлаачид мэдэгдлээ. Цаашид энэ эргүүлэг нь хэдий хэмжээний усыг хамарч хүрээгээ тэлэх, далайн ойролцоох улсуудад ямар хор хөнөөл үзүүлэх нь тодорхойгүй байна. Далайд үүссэн эргүүлэг нь хугацааны хувьд өөр өөр байдаг ч энэ удаа үүссэн асар том эргүүлэг хэдий хугацаатай үргэлжилж хүчээ авахыг мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Атлантын далайд үүссэн асар том эргүүлэг нь цар хэмжээгээрээ анхны гэсэн тодотголтой байгаа аж
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Л.Энх-Оргил |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 267
| Дэлхийн тайлагдаагүй нууц: Үзэсгэлэнт хүн загас |
Өдий төдий нүдээр үзсэн хүмүүс болон бичиг тэмдэглэлд цөмд нь "үзэсгэлэнт хүн загас"-ыг адилхан дүрсэлсэн байдаг нь урт үстэй, тэгшхэн мөртэй, харц нь тогтуун, цээжин тал нь ил, бөгсөн бие нь загасны хайрсаар битүү хучигдсан загасан сүүлтэй, усан дотор явж хөдлөх нь гавшгай гэнэ. Тэхээр дэлхий дээр чухамдаа үзэсгэлэнт хүн загас гэж тийм амьтан байдаг болов уу? ДЭЭД БИЕ НЬ ХҮН ДООД БИЕ НЬ ЗАГАС ГЭДЭГ ЯРИА Хууч яриагаар бол, хэсэг барилгын ажилчид Сочи хотын гаднах Хар тэнгисийн эрэг ирмэгээс эд эрдэнэс дагалдуулсан нэг булшин дотроос "үзэсгэлэнт хүн загас" илрүүлжээ. Түүнийг харахад нэг үзэсгэлэн төгөлдөр хар арьст гүнж шиг, доороо загасан сүүлтэй, урт нь 173 см байж гэнэ. Тэр үхэх үедээ ойролцоогоор 100 настай байсан гэж эрдэмтэд итгэдэг ажээ. 1962 онд эрдэмтэд нэг "жижиг хүн загас" амьдаар барьсан хэрэг гарчээ. Эрдэмтдийн сууж явсан нэг хайгуулын хөлөг онгоц Кубын гадаад тэнгист нэг хүний хэлээр ярьдаг жижиг хүүхэд олсон бөгөөд мөнөөх хүүхдийн арьс нь хайрстай юм шиг, заламгайтай, толгой нь хүнийх шиг, бөгс нь загас шиг байжээ. "Жижиг хүн загас"-ыг Хар тэнгисийн нэг нууц судалгааны байгууллагад нарийн судлуулахаар шилжүүлж өгсөн байна. 1991 оны 8 дугаар сард Америкийн хоёр тул загасны ангуучин Карибын тэнгисийн булангаас 11 тул загас барьтал нэг барслаг тулын урт нь 18.3 метр урт байжээ. Загасчид түүний гэдсийг нь задлахад ходоод дотроос нь нэг хачин жигтэй араг яс гарч иржээ. Дээд хэсэг нь насанд хүрсэн хүний яс шиг мөртлөе доод хэсэг нь загасны ястай байж гэнэ. Шинжлээд үзтэл энэ нь нэгэн зүйл хагас хүн хагас загасан амьтан болох нь тогтоогджээ. Шинжилгээний ажилд оролцсон Америкийн биологич эрдэмтэн тэдний гарт байгаа баримтаас үзвэл "үзэсгэлэнт хүн загас" гэдэг нь домгийн юмуу зохиосон зохиомол зүйл огтхон ч биш, харин үнэхээр байдаг юм байна гэжээ. ЦЭЭЖ НЬ ЗАГАС, БӨГС НЬ ХҮН ГЭДЭГ ЯРИА Кувейтийн "Spark" (Бамбар) сонинд 1980 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улаан тэнгисийн эргээс "үзэсгэлэнт хүн загас" олсон тухай мэдээлжээ. Түүний дээд бие нь загастай адил, доод бие нь эмэгтэй хүний бие шиг, хүнтэй адилхан хоёр хөл ургасан нь 10 хуруутай байсан бөгөөд олдох үедээ нэгэнт үхсэн байжээ. “ҮЗЭСГЭЛЭНТ ХҮН ЗАГАС”-НЫ НУУЦЫГ ТАЙЛАХУЙ Америкийн нэг далай тэнгисийн биологи судлагч эрдэмтэн "үзэсгэлэнт хүн загас" гэдэг нь хүн дүрст бичийн еөр нэг хувирсан төрөл байж мэднэ гэж үзсэн байна. Нярай ураг гарахаасаа емне эхийн савын усан дотор амьдарч байдаг болохоор гарсан даруйдаа усанд сэлж чаддаг. Үүнээс үндэслэж үзвэл нэгэн зүйл усан дотор оршин амьдардаг хүн төрелт бич ч байж мэднэ. Бас өөр эрдэмтэд "үзэсгэлэнтхүн загас" нь хэрэг дээрээ хүн загас л байх гэдэг байна. Эмэгчин хүн загас нь том гэгчийн хоёр дэлэнтэй бөгөөд хөхүүлэхдээ том далбагар заламгайгаараа зулзгаа элгэндээ тэвэрч цээжин биеэ усны мандалд ил гаргадаг байна. Шөнө орой гэгээн тунгалаг сарны туяанд алсаас харахад хөхөө хөхүүлж байгаа эмэгчин хүн загас үрээ тэвэрсэн үзэсгэлэнт эмэгтэй шиг харагддаг болохоор хүмүүс эндүү санаж түүнийг "үзэсгэлэнт хүн загас" гэдэг ажээ. ТАЙЛБАР: Хүн загас Хүн загас нь далай тэнгист байдаг цорын ганц өвсөн идэшт хөхтөн амьтан. Бас далайн үхэр ч гэдэг. Эм хүн загас хүнтэй адил хоёр хөхтэй болохоор холоос харахад хүний биетэй адилхан үзэгддэг ажээ. |
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 605
| Дэлхийн тайлагдаагүй нууц:Маяагийн тоолол |
Хүн төрөлхтөний соёл нь түүний өөрийнх нь хөгжүүлсэн түүхийн мөрөн голоос эх үүслийг нь эрж хайдаг авч харин өндөр соёл иргэншилтэй Маяагийн соёл нь энэ жишгээс гадуур байдаг. Учир нь газар дэлхий дээр маяагийн тооллыг бодитой хэрэглэж байсан гэрч баримтыг хайгаад хайгаад бараг олоогүй байна. Маяачууд гол төлөв хоёр зүйлийн тоололтой, нэг нь нарны тоолол, тэд нэг жилд 365.2420 өдөр байдаг гэж тооцоолж гаргасан нь европчуудын хэрэглэж асан Кейсигийн тооллоос хол илүү нарийн тодорхой юм. Нөгөө нэг нь уламжлалт тоолол бөгөөд cap бүр нь 20 хоногтой, 1 жил 18 сартай гэж тогтоосон байдаг. Эдгээр тоолол хаанаас эхтэй нь өнөөг хүртэл нэгэн оньсого хэвээр байгаа билээ. ХҮН ГАЙХМААР НАРИЙН ТООЛОЛ Маяагийн одон орончид нар болон од эрхсийн хөдөлгөөнийгудтал ажиглах явцдаа нарийн нямбай тооллыг үүтгэн гаргажээ. Маяачууд жилийг хабу гэж нэрлээд 1 жил 18 сартай, 1 cap нь 20 хоногтой, жил бүрий жич 5 хоног нэмбэл наран сарны битүүрэл хэмээмой. 360 хоногоор 1 залгилт болгоно, 20 залгилт нэг хорин болох ба 7200 хоногоор тооцно, тооллыг тооцдог хамгийн дээд байгууллагыг Аротун гэх ба нийт 23 тэрбум 40 сая хоног нь 63 сая жил болно гэж тооцдог ажээ. Ийм асар нарийн тевөгтэй тоолол нь дэлхийн бусад эртний соёл иргэншлийн тооллоос хол давсан байжээ. Одообиднийхэрэглэжбайгаатоолол нь 1 жил 365.2425 хоногоор тооцогдох бөгөөд Маяагийн үеийн одон орончид болохоор 365.2420 хоногоор тооцож байжээ. Өнөөгийн нэр хүндтэй одон орончдын тооцоогоор бол 1 жилийг 365.2422 хоногоор тооцох ёстой гэнэ. Үүнээс эртний маяачуудын хэрэглэж байсан тоолол нь бидний өнөөгийн хэрэглэж байгаа тооллоос илүү нарийн, зөрөө нь дөнгөж 0.0002 хоног байгааг харж болно. Эртний маяачууд яахаараа ийм одон орны нарийн сайн тооцоо гаргаж чадаж байсныг хэн ч гээд мэдэхгүй юм. Одон орончид ийм тооцоо гаргаж ирье гэвэл дор хаяхад 10 мянгаас дээш жилийн хугацаа зарцуулж тэнгэрийн эрхсийг ажиглах шаардлагатай болно гэнэ. Жоржиний тооллын нууц Түүнээс гадна, маяачууд бас Жоржиний тооллыг үүтгэсэн байна. Энэ тоолол нь жил бүрий 260 хоногтой, 20 бурханы хөрөг зураг болон 1-13 хүртэлх тоо нь байнга нэг эргэлтийг бүрдүүлэх ба хөрөг зураг болон тоо нь Хятадын тэнгэрийн эш газрын эрхтэн байнга зохизон нийлж бүрдээд 260 нийлмэл зургийн тэмдэг болж 260 хоногийг төлөөлдөгтэй адил ажээ. Маяачуудын Жоржиний тоолол аргын болон билгийн тоололтой адилгүй бөгөөд өнөөг хүртэл эрдэмтэд түүний хоорондын харьцааны эрхсийн хөдөлгөөний жам хуулийг олоогүй байгаа юм. Гэвч, энэ далд нууцлагтоолол нь үнэхээр тэдгээр урьдаас харсан төв цем мөн бөгөөд энэхүү тайлахын аргагүй нууц оньсогын талаар зарим хүн энэ нь яахын аргагүй маяачууд гадаад ертөнцөөс ирсэн гэдэг яриаг гэрчилж байна гэдэг бөгөөд Жоржиний тоолол болон түүнийг бүтээсэн эзэд нь цөм харь одон гаргийн соёл иргэншлийн бүтээгдэхүүн болохыг харуулж байгаа юм гэдэг ажээ. Хэрэв 16 дугаар зууны испани шажин дэлгэрүүлэгчид бараг бүхий л маяагийн түүхэн баримт сэлтийг устгаагүй байсан бол бид тэндээс Маяачуудын тооллын нууцыг олж болох ч байсан юм билүү. Хамгийн харамсалтай нь цаг хугацаа өнөөг хүрч ирэхэд, Маяачуудын тоолол аанай л нэг нууц оньсого хэвээр байна. Тайлбар: Жоржиний тооллын зураг Том шүдэт хүрдэн дээр зурмаг үсгийн хэвийг илчилж байгаа нь жил бүрийн 20 сарын нэр, жижиг шүдэн хүрдэн дээрх тоо нь 1-13 хүртэл эрхсийн тоо болно. Том шүдэт хүрдэн дээрх нэрийтгэл болон жижиг шүдэн хүрдэн дээрх тоог давтан нийлүүлбэл яг 260 тойрог эргэлтийн шилжилт буюу нэг жилийн 260 хоногийг бүтээнэ. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 382
| Дэлхийн тайлагдаагүй нууц: Маяачуудын болор гавал |
19 дүгээр зуунд, Европт маяа хүний болор толгойн ясны тухай нэгэн домог тархаж эхэлсэн байна. 1927 энд Английн эрсдэлийн эрэлч Мишел нэг хайгуулын анги зохион байгуулж, болор толгойн яс олсон байлаа. Энэ болор толгойн ясны урт нь 17 см, өргөн болон өндөр нь тус бүрий 12 cм, жин нь 5 кг байжээ. Түүнийг нэг бүхэл бүтэн болроор бүтээсэн агаад насанд хүрсэн эмэгтэй хүний толгойн хэвээр сийлэн хийсэн байжээ. Хийц байдал нь машид уран нарийн, хамрын ясыг гурван хэсэг болрыг нийлүүлж хийсэн, хоёр нүдний ухархайд хоёр бөөрөнхий хэлбэртэй болор суулгасан, духны доод хэсгийг толгойн бүрхүүл ясны хэсэгтэй нийлүүлж салгаж болдог бөгөөд бүтэц нийлэмж нь ер бусын нарийн нийцтэй ажээ. Жигтэй сонин ур хийц Маяачуудын эртний домгоор бол, энэ болор толгойн яс нь маш гайхалтай эрч хүчтэй, түүгээр маяагийн бурханы сүмд бурханыг дуудаж мэргэ төлөг тавьдаг, өнөөгөөс 1000 жилийн өмнөх түүхтэй гэнэ. Мэргэжилтнүүд толгойн ясны гадаргуу болон дотор талын бүтцийг судалж үзээд үнэхээр маяачуудын үеэс үлдэж ирсэн эд өлөг байна гэж үзсэн байна. Энэ болор толгой нь гайхалтай сайхан үрж сийлсэн, гадаад төрх нь хүний гавлын ястай маш адилхан төдийгүй, дотоод бүтэц нь хүний гавлын ясны бүтэцтэй яв цав тохирч байдаг ажээ. Түүнийг урласан уран сайхны түвшин үнэхээр өндөр, хадгалж тавьсан доод суурийн толь болон нүдний ухархайн доторхи гараар үрж сийлсэн тунгаамал болор шилэн эд нь нийлэн хоршиж нүд гялбам гэрэл цацруулж байдаг гэнэ. ... Орчин цагийн оптикийн судлал нь 17 дугаар зуунд үүсч гарсан бөгөөд харин хүн төрөлхтөн өөрийнхөө араг ясны бүтцийг жинхэнэ нарийн тодорхой таньж мэдсэн нь 18 дугаар зуунд задлангийн ухаан хөгжиж гарч ирснээс хожуу үеийн хэрэг явдал билээ. Гэтэл энэхүү болор толгойн ясыг хүний биеийн араг ясны бүтэц болон оптикийн учир начрыг бүрэн дүүрэн ойлгож мэдсэний үндсэн дээр сийлэн бүтээсэн болохоор судлаачдын арга аашийг барж байдаг ажээ. Ширүүн маргаан мэтгэлцээн Түүнээс хойш археологч эрдэмтэд судалгаа хийсээр эртний маяачууд усан болроор эдлэл сийлж бүтээдэг ёс заншил гэж ерөөс байгаагүй, тэр бүү хэл маяачуудын аж терлийн салаа салбарт болрын уурхай булагдас гэж юм угаас гараагүй, харин ацтекчууд болохоор гавлын яс сийлэн бүтээдэг заншилтай байсныг олж тогтоосон байдаг. Үүнийг үндэслэн зарим эрдэмтэн үзэхдээ, болор толгойн яс гэгч нь ацтекчуудын бүтээсэн зүйл, тэр ч байтугай цаг хугацааны хувьд колончлолын эрин цагаас өмнөх үед холбогдохгүй юм гэдэг байна. Мэргэжилтнүүд болор гавлыг нягтлан үзээд болор толгойн ясны шүд механик үрэлтийн ул мертэй, тэр байтугай толгойн ясны хацрын хоёр хонхрыг орчин цагийн механик багажаар өрөмдеж гаргасан гэж бат ноттойгоор өгүүлсэн байна. Маяагийн соёлыг судалдаг мэргэжилтэн Ханменд энэхүү болор толгойн яс нь задлангийн ухааны тал дээр маш зөв нийцтэй, бүр барууныхан шинжлэх ухааны эрин үе рүү орсны дараа үеийн эд шиг, тун магадгүй16-18 дугаар зууны үед үхсэн хүний дурсгал болгосон зүйл байж мэднэ гэж үзсэн байна. Эрдэмтэд бас модны давирхайгаар болор гавлын ясанд загвар бүтээж үзээд, түүнээс нүдний ухархай, шүд болон гавлын бүрхүүлийн хэсэгтээ нарийн эрэгдсэн ул мөртэй байсныг олж үзэж болох байсан бөгөөд энэхүү болор сийлбэрийг араа шүдтэй багаж хэрэгслээр зүсэж үрсэн болох нь маш илэрхий байжээ. Хэрэг учир үнэндээ ямар байсан бол? Зарим нь итгэж, зарим нь үнэмшдэггүй, ер нэг тийм нууц зүйл гэдэг бөгөөд цагийн урсгалд цаашилсаар байх биз ээ. Тайлбар: Гайхалтай болор толгойн яс Болор толгойн яс жигтэй хачин өнгө гэрэл ^ацруулаад зогсохгүй бас дуу гаргадаг нь хүмүүст янз бүрийн өөр өөр мэдрэмж төрүүлдэг ажээ. www.zaluu.com |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 327
| Нисдэг биетийн тухай баримтууд ил болов |
Үл таних нисдэг биетийн тухай тус баримт нь 1954-2009 оны хооронд тохиосон зүйлсийг тусгасан байна. Үүнээс гадна тус баримтад 1978 онд Каикура хотын өмнөд арлын ойролцоо үл таних нисдэг биетийн хачирхалтай гэрлийн тусгалыг дүрс бичлэгт буулгасан баримт мөн багтжээ. Албан ёсны баримтаар байгалийн ч юм уу харь гарагийн ч юм уу энэхүү гоц үзэгдлийг одоог хүртэл албан ёсоор тайлбарлаж чадаагүй байгаа юм. усан онгоцны дээш тусгасан гэрэл үүлэнд ойн газарт тусч байгаа нь үл таних нисдэг биет гэж хүмүүс андуурдаг гэж зэвсэгт хүчний мэргэжилтнүүд тайлбарладаг. Шинэ Зеландын агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч баримтуудыг ил болгосны дараа мэдэгдэхдээ, бид үүнийг шалгах зорилгоор бус нисдэг биетийн талаар мэдээлэл цуглуулж байсан гэжээ. Энэ мэдээллийг нийтлэхдээ хүмүүсийн нэр болон зарим нэг материалын нэрийг хасч гаргасан байна. |
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 281
Тэнд далайн мөгөөрст амьтад амьдарч байсан уу
Усны мөс байгаа нь батлагдсан
Тоосго, эсвэл зүсмэл мод уу0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 299
Copyright 2009 - GvNXvSLeN
Blogspot Theme designed by: Ray Creations , Ray Hosting .